Японы Засгийн газар Хятадын талд эсэргүүцэл илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /NHK/. Осака хот дахь Хятадын Ерөнхий консул Тайванийн нөхцөл байдлын талаарх Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн мэдэгдэлд нийгмийн сүлжээгээр дамжуулан зохисгүй тайлбар хийсэнтэй холбогдуулан Японы Засгийн газраас Хятадын талд эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү мэдэгдсэн байна.
Т.Санаэ өнгөрсөн баасан гарагт парламентын хурлын үеэр мэдэгдэхдээ, Тайваний эсрэг цэргийн хүч хэрэглэсэн урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсвэл үүнийг “Японы үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хямрал” гэж үзэх үндэстэй гэжээ.
Осака хот дахь Хятадын Ерөнхий консул Шюэ Жянь дээрх мэдэгдэлд тайлбар хийхдээ "дур зоргоороо аашилдаг бохир толгой"-г эргэлзэлгүйгээр тасдах хэрэгтэй гэж бямба гарагт олон нийтийн Х сүлжээнд бичжээ.
Түүний хэлснээр, Японы Засгийн газар Хятадын талаас энэхүү ээлжит мэдэгдлийн талаар тодорхой тайлбар өгөхийг хүсэх ажээ.
Связанные новости
Ulaanbaatar