Тариалсан талбай 4.2 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-07-24 17:00:57
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 501.1 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 367.9 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.5 мянган га-д, тэжээлийн ургамал 40.9 мянган га-д, техникийн ургамал 70.0 мянган га, эмийн ургамал 1.0 мянган га-д тариалсан байна.

 Тодруулбал өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 22.1 мянган га, үүнээс үр тарианых 22.9  мянган га, эмийн ургамлынх 1.6  мянган га, техникийн ургамлынх 11.1  мянган га, төмснийх 2.2 мянган га-аар тус тус буурчээ. Харин тэжээлийн ургамлынх 15.3 мянган га буюу 60 хувиар, хүнсний ногоо 0.3 мянган га-аар өссөн байна.
Б.Заяа
Связанные новости