Өнөөдрийн арилжаагаар есөн компанийн хувьцааны ханш буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-07-23 17:03:06
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19  компанийн 1,7 99,255 ширхэг хувьцаа арилжсанаас 7  компанийн хувьцааны ханш өсчээ.

Есөн компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөх Ган" HGN+9.90 хувиар, "АйТүүлс" ITLS+1.08 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс Чацаргана" CHR-11.76 хувиар, "Силикат" SIL-11.76 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 19597.68 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд, 21 тэрбум, 326 сая 876 275 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж авна уу.
Связанные новости