Төмрийн хүдрийн экспорт өссөөр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улс төмрийн хүдрийн экспорт энэ он эхний хагас жилийн байдлаар 3.3 сая тоннд хүрч, 2017 оны эхний 6 сарын дүнгийн үеэс 633.2 мянган тонноор өссөн байна.
Төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ нь 46.3 ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 12.8 ам.доллараар буурчээ. Төмрийн хүдрийг 100.0 хувь БНХАУ-д экспортлосон байна. Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос хэсэгт багтах барааны экспортын дийлэнхийг алтны экспорт эзэлдэг. 2018 оны эхний 6 сард экспортлосон алтны хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 1039.0 кг-р, үнийн дүн 35.8 сая ам.доллараар буурсан байна. Нэг кг алтны үнэ 40317.8 ам.доллараас 42104.9 ам.доллар хүртэл өсчээ. Алтны экспорт 100.0 хувь Их британид ногдож байна. Нэхмэл материал болон нэхмэл эдлэлийн экспортын 99.7 хувийг мал амьтны үс, хялгас, хивс, сүлжмэл, оёмол эдлэлийн экспорт эзлэж байна. Түүнчлэн самнасан ноолуурын экспорт 6.1 тонноор, ямааны угаасан ноолуурын экспорт 122.8 тонноор тус тус буурчээ. Өмнөх онтой харьцуулахад сүлжмэл эдлэлийн экспорт 2.3 сая ам.доллараар, оёмол эдлэлийн экспорт 0.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Үндсэн төмөрлөгийн экспортын 98.4 хувийг хар төмөрлөгийн хаягдал; тунгаасан зэс, хайлш; хөнгөн цагаан бусад эдлэл; боловсруулаагүй хар тугалганы экспорт эзлэж байна. 2017 оны эхний 6 сартай харьцуулахад боловсруулаагүй хар тугалганы экспорт 64.3 мян. ам.доллараар; тунгаасан зэс ба хайлшны экспорт 248.1 мян.ам.доллараар, хөнгөн цагаан бусад эдлэлийн экспорт 323.0 мян.ам.доллараар тус тус өссөн байна.

Б.Болд