Умард Солонгосын асуудлаархи тусгай хэлтэс байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-26 13:55:05
ТОКИО. /ТАСС/. Японы ГХЯ Умард Солонгостой холбоотой асуудлуудыг эрхлэх тусгай хэлтэс байгуулжээ. Тус хэлтэс нь ирэх сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж.
 
“Япон болон Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгаагийн сацуу Умард Солонгостой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлт тавих хэрэгтэй байгаа энэ үед Японы ГХЯ-ны Ази, Далайн орнуудын асуудал эрхэлсэн газрын Зүүн хойд Азийн хэлтсийг хоёр хэсэгт хуваана. Нэг хэсэг нь Өмнөд Солонгостой хамтын ажиллгааны асуудлыг нөгөө хэсэг нь Умард Солонгосын цөмийн асуудал болон Токио Пхеньяны харилцааны асуудлыг хариуцах болно” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.  
 
Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сугагийн тодруулснаар, шинэ хэлтэс нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлууд хийгээд тус улсад хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хариуцан үйл ажиллагаагаа явуулах аж.  
 Э.Аянзаяа 
 
 

Связанные новости