Европын дөрвөн улсын удирдагчид ОХУ-ыг “Их-7”-д дахин нэгтгэхийн эсрэг байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛА МАЛЬБЕ ./ТАСС/. Канад улсад болж буй "Их-7" бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид тус бүлэгт Орос улсыг буцааж нэгтгэхийн эсрэг байгаагаа санал нэгтэйгээр илэрхийлжээ. Энэ тухай Францын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд баасан гарагт France Presse агентлагт мэдээлэл өгөхдөө дурдсан байна.
Тус агентлагийн мэдээлснээр, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Германы Канцлер А.Меркель, Их Британийн Ерөнхий сайд Т.Мэй, Италийн Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Конте нар "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө уулзах үеэрээ Орос улсыг тус бүлэгт дахин оролцуулах талаар байр сууриа нэгтгэн зөвшилцсөн байна.
“Орос улсыг буцааж нэгтгэхгүй гэдэг нь Европын байр суурь, гэхдээ ОХУ-ын эрх баригчидтай яриа хэлцээ хийх боломжийн талаар ярьж байгаа” гэж Э.Макроны ойрын хүрээллийн эх сурвалжууд мэдэгджээ. Энэ нь Оросыг "Их-7"-д буцааж оруулъя гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын саналыг зөвшөөрсөн Италийн Ерөнхий сайд Ж.Конте-д буулт хийж байгаа хэрэг юм.
Баасан гарагт Д.Трамп хэлэхдээ Орос улсыг "Их-8"-ын бүлэгт буцаан нэгтгэх нь зүйтэй гэсэн санал тавьжээ. Үүнийг нь Ж.Конте дэмжсэн байна.

Э.Аянзаяа
Связанные новости

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
13 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день