Д.Трамп болон В.Путин нарын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-08 14:21:53
ВАШИНГТОН. /ТАСС/. Австри улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

В.Путин, Д.Трамп нар өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд утсаар ярьсан юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүн утсаар ярьсны дүнд уулзалт хийх асуудлыг судлахыг АНУ болон ОХУ-ын гадаад хэргийн сайд нарт үүрэг болгосон байна.
Э.Аянзаяа 
Связанные новости