Азийн цахим мөнгө, бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр Кёкүшюзан Д.Батбаяр ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо болон тус холбооны гишүүн, олон улсын хөрөнгө оруулалттай мэдээлэл, технологийн “МСС Клауд” компани “АА койн” гэсэн цахим мөнгө гаргаж буйгаа өнөөдөр албан ёсоор танилцуулав.
Блокчейн технологи дээр тулгуурласан цахим мөнгө биткойн зэрэг төрлүүд Монголд нэвтэрч байгаагийн нэг жишээ болсон дээрх компанийн “АА койн” цахим мөнгө нь бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгө зэргээс илүүтэй койн хооронд болон зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгтийн хооронд арилжаа хийхээрээ онцлог, мөн эрсдэл багатай зэрэг давуу талтайг салбарынхан хэлж байна.
Биткойн зэрэг цахим мөнгийг 21 сая ширхэг үйлдвэрлэн олборлох бололцоотой бол этериум платформ дээр суурилсан “АА” цахим мөнгийг нийт хоёр тэрбум олборлох боломжтой бөгөөд энэхүү койныг дан ганц нэг улс орон бус томоохон гүрнүүд хамтарч байгаа нь эрсдэл багатайг харуулж байгаа аж.
Цахим мөнгийг танилцуулах уулзалтад “MCC клауд” ХХК-ийн ерөнхийлөгч Рен Мин Е, гүйцэтгэх захирал Танг Чин Хай, Цахим мөнгөний арилжааны платформ хариуцсан захирал Шин Пенг, мөн “Avex” ХК-ийн ТУЗ-ийн дарга Фунаки Юкихиро, “КМЖ стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Такахаши Акихиро нарын Азийн шилдэг цахим мөнгө гаргагчид болон олборлогчид оролцож, байр сууриа илэрхийлэв.
Япон, БНХАУ зэрэг Азийн хүчирхэг улсууд шинээр гаргаж буй койноо манай улсад ийнхүү удаа дараа танилцуулж байгаа нь Монгол Улс цахим мөнгөний, блокчейны хөгжилтэй хөл нийлүүлэн явж байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байв. Үүний өмнө Японы компанийн гаргасан “ТОС” цахим мөнгөний техникийн семинарыг Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо манай улсад зохион байгуулсан юм.
Энэ оны 3 дугаар сарын 20-нд байгуулсан Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр ажиллаж байна.

Б.Болд