Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 600 орчим сая төгрөгийн эх үүсвэр татжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хадгаламж зээлийн 7 хоршоо /ХЗХ/ 2025 оны 3 дугаар улиралд дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 632 сая 660 мянга 92 төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлжээ.
Татсан эх үүсвэрийн 31.6 хувийг банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, 68.4 хувийг төсөл, хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл эзэлж байна.
Хоршооны гишүүд 29 тэрбум 972 сая 207 мянга 92 төгрөгийн хөрөнгө
оруулсан. Энэ нь нийт эх үүсвэрийн 7.9 хувийг эзэлсэн байх юм.
ХЗХ-дын өөрийн хөрөнгө 86 тэрбум 742 сая 916 мянга 28 төгрөгт хүрчээ.
Энэ нь нийт эх үүсвэрийн 22.8 хувийг эзэлжээ. Мөн 500 саяас дээш өөрийн
хөрөнгөтэй 29 ХЗХ-ны дүн зах зээлийн өөрийн хөрөнгийн 81.1 хувийг бүрдүүлжээ.
Нийт орлого 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10
тэрбум 353 сая 841 мянга 90 төгрөгөөр нэмэгджээ. Харин нийт орлогын 95.8 хувь
нь хүүгийн орлого, 1.5 хувь нь хүүгийн бус орлого юм. Үйл ажиллагааны бус
орлого 2.7 хувь байна.
Зээлийн хүүгийн орлого 59 тэрбум 161 сая 263 мянга 32 төгрөг нь нийт
орлогын 87.9 хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй
харьцуулахад 24.6 хувь өссөн үзүүлэлт юм.
Зах зээлийн нийт зардлын хэмжээ 54 тэрбум 569 сая 216 мянга 10 төгрөгт
хүрчээ.Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 20.0 хувь өссөн дүн юм. Нийт
зардлын бүтцэд хүүгийн зардал 61.7 хувь, үйл ажиллагааны зардал 31.3 хувь,
эрсдэлийн сангийн зардал 4.4 хувь, бусад зардал, гарз 0.2 хувийг эзэлжээ.
Хүүгийн зардал 33 тэрбум 658 сая 563 мянга 48 төгрөгт хүрчээ. Энэ нь
2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.1 хувь өссөн аж.
Зээлийн эрсдэлийн зардал 2024 оны мөн үеийнхээс 91 сая 003 мянга 52
төгрөгөөр нэмэгджээ. Мөн ХЗХ-ны зах зээлийн нийт орлого 67 тэрбум 338 сая 338
мянга 10 төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 10 тэрбум 353 сая 841
мянга 90 төгрөгөөр нэмэгджээ.
Гэхдээ нийт зардал 54 тэрбум 569 сая 216. мянга 10 төгрөгт хүрчээ. Энэ
нь оны мөн үеийнхтэй харьцуулахад 9 тэрбум 113 сая 570 мянга 69 төгрөгөөр нэмэгдэж
цэвэр орлого 12 тэрбум 769 сая 122 мянган төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны
мөн үеийнхтэй харьцуулахад 10.8 хувь өсжээ.
Улирлын тайлан ирүүлсэн хадгаламж зээлийн 176 хоршооны 85.8 хувь буюу
151 хоршоо 13 тэрбум 677 сая 499 мянга 33 төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн
1.7 хувь буюу 3 хоршооны ашиг, алдагдал тэнцжээ.
Улмаар 100.0 сая төгрөгөөс дээш ашигтай ажилласан 25 хоршооны ашиг зах
зээлийн нийт ашгийн 83.2 хувийг эзэлжээ. Харин ашигтай ажилласан ХЗХ-дын
хөрөнгийн өгөөж дунджаар 2.4 хувь байна.
Нийт орлогод эзлэх зардлын хувь хэмжээ 2024 оны мөн үеийнхтэй
харьцуулахад 1.2 пунктээр өссөн. Гэвч цэвэр орлогын эзлэх хувь буурчээ.
Тус хоршоодын зах зээлийн нийт орлого сүүлийн 5 жилийн хугацаанд
дунджаар 11.6 хувиар, нийт зардал 11.5 хувиар, цэвэр орлого 16.4 хувиар өссөн
байна. ХЗХ-доос 34 нь эрсдэлийн санг 294,460.54 мянган төгрөгөөр илүү, 5 нь
зээлийн эрсдэлийн санг 17,293.57 мянган төгрөгөөр дутуу байгуулжээ.
Хадгаламж зээлийн 42 хоршоо 3 дугаар улиралд зохистой харьцааны шалгуур
үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан байна.
Ulaanbaatar