Эдийн засгийн чуулганаар хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлыг хөндөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газраас "Монголын эдийн засгийн чуулган-2018" арга хэмжээг ирэх долоо хоногт зохион байгуулна.
Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээ мэдэгдсэн. Тэгвэл тус чуулганы "Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт" сэдэвт салбар хуралдаанаар Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл болон экспортыг дэмжих асуудлыг хөндөх юм байна.
Уг салбар хуралдааны панелистаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Н.Баярсүх, Дэлхийн банкны Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтын бодлого, дэмжлэгийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Дэн Николлс, модератороор Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер Ц.Цэнд нар ажиллах аж.

Б.Заяа