"TOP 20" индекс 0.18 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-08 17:41:03
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 1,676,227 ширхэг хувьцаа арилжсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто Зам" AAR+14.63 хувь,  "Евроазиа Капитал Холдинг" SUN+9.90 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" UID-5.76 хувь, "Жуулчин Дюти Фрий" SUL-4.26 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,595.45 нэгж болж 0.18 хувиар унасан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 37 тэрбум 056 сая 346,022 төгрөг боллоо. 
Связанные новости