“Монгол Базальт” компани IPO гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Монгол Базальт” компани хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар болж байна. Учир нь СЗХ нээлттэй хувьцаат компани болох хүсэлтийг зөвшөөрч 56.4 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэжээ.
Ингэснээр “Монгол Базальт” ХК 16.9 сая ширхэг хувьцааг тус бүрийг 380 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдах нөхцөл бүрдэж байна.Нийтэд санал болгон худалдах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцох юм байна.
Тус компани галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуу олборлож, “Basaltwool” брэндийн дулаан, дуу чимээ тусгаарлах зориулалттай чулуун хөвөн үйлдвэрлэн, борлуулдаг.

Б.Заяа