Өнөөдрийн арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-09 18:37:39
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 30  компанийн 821,473 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" JLT+15.00 хувь болон "Хар Хорин" HHN+13.33 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ONH-14.59 хувь  болон "Шарын Гол" SHG- 9.23 хувиар буюу  хамгийн их уналттай байв.

Ингэснээр "TOP 20" индекс 19,967.26 нэгж болж 0.44 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 8 тэрбум 920  сая 536 171 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.
Связанные новости