Катарын эмир АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
172@montsame.mn
2018-04-06 10:33:35
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 10-нд Вашингтонд Катарын эмир Тамим бен Хамад аль Танийг хүлээн авч уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Америкийн төрийн тэргүүн Катарын эмиртэй хоёр улсын харилцаа холбоог бэхжүүлэх, аюулгүй байдал болон эдийн засгийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны эн тэргүүний зорилтуудыг зөвшилцөх бодолтой байгаа юм байна.
 
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед АНУ-д айлчилснаас хойш хэдхэн өдрийн дараа Д.Трамп Катарын эмиртэй уулзах гэж байна. Газрын тос, байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Саудын Араб болон Катарын харилцаа сүүлийн саруудад хямралд ороод байгаа билээ. Саудын Арабын эрх баригчид болон тэдний холбоотон улсууд Катарыг терроризмыг дэмжиж байна хэмээн буруутгаж, дипломат харилцаагаа таслаад байгаа юм. Энэхүү сөргөлдөөнийг зохицуулах зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээ Трамп амалсан байна.  
 
Лу.Батбаяр
Связанные новости