ХДХВ-ийн эсрэг анхны вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-21 10:38:13

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 21 /КAZINFORM/. АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн хяналтын албанаас Хүний дархлал хомсдолын вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шинэ вакциныг хэрэглэхийг зөвшөөрч, албан ёсоор бүртгэн авчээ. 


Дэлхийд анх удаа гарган авсан уг вакциныг жилд 2 удаа буюу 6 сар тутамд нэг удаа арьсан дор тарьж хэрэглэнэ. Уг эм нь ХДХВ биемахбодийн эсэд нэвтрэх эхний үе шатанд түүнийг зогсоосноор халдвараас найдвартай хамгаалах юм.   


“ХДХВ-тэй хийсэн олон жилийн тэмцэлд түүхэн өдөр тохиож байна. Манай эрин үеийн шинжлэх ухааны энэхүү чухал ололт нь ХДХВ-ийн халдварыг эцэс болгох бодит боломжийг бидэнд олголоо” гэж вакциныг гарган авсан компанийн гүйцэтгэх захирал хэллээ. Эмнэлзүйн туршилтын PURPOSE 1 ба PURPOSE 2 гэдэг үе шатуудад оролцсон нийт хүмүүсийн 99,9 хувийнх нь халдвар илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг ” гарсан байна.


Ташрамд дурдахад, ХДХВ-ийн шинжилгээнд заавал хамрагдах тухай хуулийн төслийг Узбекистаны парламент хэлэлцэж байгаа тухай саяхан мэдээлсэн билээ. 

Связанные новости