Оросын Элчин сайдыг дууджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /Anadolu/. ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловыг Туркийн Гадаад хэргийн яаманд дуудсан байна.
Туркийн агаарын хилийг зөрчсөн гэж үзэн, Оросын бөмбөгдөгч онгоцыг буудан унагасны дараагаар Орост буй Туркийн дипломат төлөөлөгчийн газар, компаниудын байр луу дайрсан гэж мэдэгдэлд бичжээ.
“Орост буй манай төлөөлөгчийн газар, Туркийн компаниудын байрыг сүүлийн өдрүүдэд бай болгож буй нь харамсалтай байна" гэж яамны мэдэгдэлд бичсэн байна.
Туркийн дипломат төлөөлөгчийн газар болон компаниудын байрыг хамгаалах аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг Турк хүсэж буй талаар Москвад дамжуулахыг Оросын Элчин сайдад хэлжээ.
"Олон улсын хуулийн дагуу, тухайн орны нутаг дэвсгэр дээрх гадаадын төлөөлөгчийн газрын аюулгүй байдалд хүлээн авагч улс ямар ч нөхцөл байдалд хариуцлага хүлээдэг. Үүссэн хүлээн зөвшөөрч боломгүй асуудалд бид санаа зовж буйгаа Оросын Элчин сайдад илэрхийлсэн” гэж Туркийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Москвад байрлаж буй Туркийн Элчин сайдын яам руу 11 дүгээр сарын 25-нд нэг бүлгийнхэн чулуу, өндөг шидэж, будаг цацсан байна.
Х.Аминаа