MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Д.Трамп Израилд хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-13 16:50:13

ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 13 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Израилын парламентад үг хэлснийхээ дараа дэлхийн улс орнуудын удирдагчидтай энх тайвны дээд хэмжээний уулзалт хийхээр Египетийг зорих юм.


Д.Трампыг Израилд хүрэлцэн ирэхтэй зэрэгцэн Газын зурваст барьцаанд байсан Израилын 20 иргэнийг бүгдийг нь хүлээлгэн өгсөн гэж ХАМАС бүлэглэлийнхэн мэдэгджээ. 


Тэд бол 2023 оны 10 дугаар сарын 7-нд болсон халдлагын үеэр Израилын өмнөд нутгаас барьцаалагдсан хүмүүс юм. Тэдний дунд өнөө өглөө Газад хамтдаа зургаа авхуулсан ихэр ах дүү Зив, Гали Берман нар байжээ.


ХАМАС барьцааны хүмүүсийг сулласны хариуд Израилын тал Палестины 250 хоригдол, саатуулагдаад буй 1700 гаруй хүнийг суллана.


Д.Трамп өмнө нь Газын зурваст “дайн дууссан” гэж мэдэгдсэн боловч BBC телевизийн сурвалжлагч Том Бэтман түүнээс энхийн төлөвлөгөөний дараагийн үе шатуудын талаар тодруулахыг хүсэхэд хариулахаас зайлсхийсэн байна.



Связанные новости