Тавантолгойн төмөр замын ТЭЗҮ-г боловсруулахаар Японоос ажлын хэсэг иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-26 10:52:55

Өнгөрсөн сард Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төслийн асуудлаар японы талтай “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан билээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд  Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг энэ ондоо багтаан боловсруулах юм байна. Түүнчлэн 2016 оны хавар төмөр замын ажлыг эхлүүлэх зорилтын хүрээнд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын дэд дарга Харухико Андо тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид энэ сарын 23-27-ны өдөр Монгол Улсад ажиллаж байна.

Төлөөлөгчид Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт орших Шивээ-Овоо, Цагаан суварга, Оюу Толгой, Тавантолгой, Мушгай худаг зэрэг уул уурхайн орд газрууд болон шинэ төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцах аж. 

 Б.Заяа

 

Связанные новости