Өнөөдрийн арилжаагаар 31 компани хувьцаагаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-12 17:17:14
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн арилжаагаар I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 161,425 ширхэг хувьцаа арилжсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Дюти Фрий" SUL+7.30 хувь,  "Махимпекс" MMX+7.22 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" UYN-14.37 хувь, "Оллоо" OLL-12.49 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 106 ширхэг үнэт цаасыг 10.7 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр "TOP 20" индекс 20799.43 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөгийг давав. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.
Связанные новости