"TOP 20" индекс 0.44 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-19 17:56:07
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж нохой жилийн анхны арилжаагаа хийлээ. Өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 57,754 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл хүнс" HHS+15 хувиар,  "Хүннү менежмент" HBZ+19.98 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Айтүүлс" ITLS-5.7 хувь,  "Хай би ойл" HBO-4.71 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Мөн өдөр "TOP 20" индекс 21737.68 нэгж болж 0.44 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөгийг давлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.
Связанные новости