Өнөөдрийн арилжаагаар 16 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-31 15:40:20
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн  I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 43 198 ширхэг хувьцаа арилжсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

12 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Хөх Ган" HGN+14.93 хувь болон "Оллоо" OLL+13.79 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" MRX-8.26 хувь болон "Монгол савхи" UYN-5.88 хувиар хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,180.77 нэгж болж 0.19 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү. 
Б.Заяа
Связанные новости