Дундговь, Өвөрхангай аймагт эр үхэр хамгийн их үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-06-13 10:00:22

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Атан тэмээний үнэ 2025 оны 5 дугаар сард 2024 оны мөн үеийнхээс 149300 төгрөгөөр, соёолон үрээний үнэ 11700 төгрөгөөр, 12300 төгрөгөөр, эр хонины үнэ 22600 төгрөгөөр, эр ямааны үнэ 21000 төгрөгөөр нэмэгджээ.


Дундговь, Өвөрхангай аймагт эр үхрийн үнэ хамгийн өндөр буюу 1.8 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 1 сая төгрөгийн үнэтэй байна. Үхрийн хоёр метрээс дээш урттай шир 2024 оны мөн үеийнхээс 4 мянган төгрөгөөр өсжээ.


Харин 1 кг цагаан ноолуурын  дундаж үнэ 106000 төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 21 мянган төгрөгөөр буурсан аж. Хэнтий аймагт 1 кг цагаан ноолуурын үнэ хамгийн их 130 мянган төгрөг, Дорноговь, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 80 мянган төгрөг байна.

Связанные новости