Төгрөгийн хадгаламж 2024 оны мөн үеийнхээс 3.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж 2025 оны 5 дугаар сарын эцэст 22.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 3.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 19.4 их наяд төгрөг нь
иргэдийнх, 2.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж. Валютын
хадгаламж 5.3 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 911.9 тэрбум
төгрөгөөр их байна.
Аж ахуйн нэгж,
байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 5 дугаар сарын эцэст
40.6 их наяд төгрөгт хүрсэн аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 9.3 их наяд
төгрөгөөр өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 60.0 хувь нь иргэд, 37.5 хувь нь
хувийн байгууллага, 1.1 хувь нь төрийн байгууллага, 1.4 хувь нь санхүүгийн
байгууллага болон бусад гэсэн ангилалд оржээ.
Хэвийн зээлийн
өрийн үлдэгдэл 36.8их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 8.6 (30.6 хувь) их
наяд төгрөгөөр нэмэгджээ. Ийм төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн
өрийн үлдэгдлийн 90.6 хувийг эзэлж байна.
Анхаарал хандуулах
зээлийн өрийн үлдэгдэл 1.7 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 479.5
тэрбум төгрөгөөр их байгаа аж. Тухайн төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт
зээлийн өрийн үлдэгдлийн 4.2 хувийг эзэлжээ.
Чанаргүй
зээлийн өрийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 165.3
тэрбум төгрөгөөр өсжээ. Мөн төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2
хувийг эзэлсэн аж.
Монголын
Ипотекийн корпорац, арилжааны банкнуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн
үлдэгдэл 10.0 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 1.9 их наяд
төгрөгөөр нэмэгджээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 9.7 их наяд төгрөг (97.6 хувь)
хэвийн зээлийн ангилалтай.
Монголбанкнаас
зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 5 дугаар сард
3572.77 төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 191.6 төгрөгөөр суларсан байна.
Төгрөгийн
евротой харьцах сарын дундаж ханш 4031.18 төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс
378.8 төгрөгөөр суларчээ.
Мөн төгрөгийн
рубльтэй харьцах сарын дундаж ханш 44.33төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 7.1
төгрөгөөр суларсан аж.
Улмаар
төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 495.09 төгрөг болж, 2024 оны мөн
үеийнхээс 27.7 төгрөгөөр суларсан байгаа юм.
Связанные новости

