Өнөөдрийн арилжаагаар 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-26 17:10:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 103,744 ширхэг хувьцаа арилжсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал  7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улаанбаатар хивс" UBH+7.38 хувь болон "Авто импекс" AOI+6.64 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" BDL-4.8 хувь болон "Женко тур бюро" JTB-1.82 хувь буюу хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 133 ширхэг үнэт цаас 13,832,000 төгрөгөөр арилжсан байна

Ингэснээр "MSE ALL" индекс 1,179.12 нэгж болж 0.23 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд  төгрөг боллоо. http://mse.mn/mn/trade_today/2 эндээс үзнэ үү. 
Связанные новости