Дарханы ур чадварыг тэлэх мэргэжлийн танхим нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Бичил уурхайчдыг албажуулах, үнэт металлаар хийсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх төслийн хүрээнд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид Үнэт эдлэлийн дархны сургалтын танхимыг өнөөдөр нээлээ.
Энэхүү танхимыг нээснээр хувиараа олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, тэднийг уран дархны чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломжийг бүрдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдгийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн удирдлагууд хэлэв.
Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй Алтны үнэ цэнийн гинжин хэлхээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд дээрх мэргэжлийн танхимыг нээж буй юм.
Дээрх байгууллагууд өнгөрсөн жил уран дархчуудын дунд уралдаан зарлаж, үзэсгэлэн гаргасан төдийгүй уран дархны уламжлалт сургалтын агуулгыг баяжуулан тэлэх, багшлах хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр ажилласан байна. Үүний үр дүнд "Уламжлалаар ирээдүйг гоёхуй" уралдаанд оролцсон уран дархчууд салбартаа шинэ залуу хүний нөөц бий болоход хүч сэлбэжээ. Энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа дараагийн шатны ажил нь өнөөдөр үүдээ нээсэн Үнэт эдлэлийн дархны сургалтын танхим гэдгийг төслийн багийнхан онцолж байв.
Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав хэлэхдээ, “Үнэт эдлэлийн дарханы танхим ашиглалтад орсноор Монгол орны байгалийн үнэт баялаг нь эцсийн бүтээгдэхүүн болж дотоод болон гадны зах зээлд гарах боломжийг бүрдүүлнэ. Улмаар түүхэн уламжлал дээр суурилсан дархны мэргэжлээс орчин үеийн урлагийн төрлийг хослуулсан сургалт явуулах суурь бий болов. Үүний үр дүнд өөрийн гэсэн арга барилтай уран дархчууд төрнө гэдэгт итгэл төгс байна” гэв.

Б.Заяа