Олон улсын стандартыг мөрдөж ажиллахыг Монголбанкны холбогдох газруудад зөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-18 17:36:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Хяналтын зөвлөл  гадаад валютын улсын нөөцийг удирдахдаа Монгол Улсын өрийн үйлчилгээ 2022 он хүртэл жилээс жилд нэмэгдэх эрсдлийг тооцож ажиллах, гадаад валютын нөөцийг тайлагнадаг олон улсын стандартыг мөрдөж ажиллахыг Монголбанкны холбогдох газруудад зөвлөжээ.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хуралд Монголбанкны гадаад валютын байршил, урт, богино хугацаатай хөрөнгө оруулалтын багцын байдал, валютын позиц, гадаад өр төлбөрийн асуудлын талаар Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголбанкны гадаад валютын улсын нөөцийн удирдлага, эрсдлийн менежментийн талаар Эрсдлийн удирдлагын албаны ахлах эдийн засагч Б.Ганзаяа, ахлах эдийн засагч Ч.Лхагвадулам нарын сонсгол мэдээллийг хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүн Л. Ариунаа мэдээлэл хийв.

Эрсдлийн удирдлагын албаны зүгээс засаглалын зохистой бүтцийг бүрдүүлж ажиллах, үйл ажиллагааны эрсдлийн удирдлагыг сайжруулах,  засаглалын болон бодлогын эрсдлийг удирдах чиглэлээр, албаны үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөх боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргалаа. 

Мөн ээлжит хурлаар Хяналтын зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан,  төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж, хийх ажлын чиглэлийг тогтжээ.   
Б.Заяа
Связанные новости