Газын зурваст палестинчууд эсэргүүцлийн жагсаал хийв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО./Эн-Эйч-Кэй/. Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлдэг НҮБ-ын харьяа агентлагт өгөх санхүүжилтийнхээ тал хувийг АНУ хассантай холбоотойгоор палестинчууд Газын зурваст эсэргүүцлийн жагсаал хийжээ.
“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газрын /UNRWA/ төв байрны өмнө палестинчууд лхагва гарагт буюу өчигдөр эсэргүүцлээ илэрхийлэн жагссан байна. Эсэргүүцлээ илэрхийлэгчид нь “Палестинчуудад АНУ болон бусад улс орон аюул заналхийлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьсан байжээ.
Жагсагчдын нэг нь “Газын зурваст ямар ч үйлдвэр байхгүй. АНУ санхүүжилтээ танаснаар дүрвэгсдийн аж амьдрал, амь нас эрсдэлд орж байна” гэж ярьсан байна. Израилийн тал 2007 онд Газын зурвасын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Өөрөөр хэлбэл, Газын зурвас руу агаар, далай тэнгис болон хуурай замын аль алинаар нь ачаа бараа оруулахыг хориглосон билээ. Газын зурвасын хүн амынх нь талаас илүү хувь буюу 1 сая гаруй хүн НҮБ-ын агентлагийн өгдөг тусламжийн хүнсний бүтээгдэхүүнээр амь зуусаар байгаа юм. Мөн тус агентлаг нь Газын зурвасын оршин суугчдад боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна тэднийг ажлын байраар хангадаг байна.
НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газарт өгөх санхүүжилтийнхээ талаас илүү хувийг хасаж буйгаа АНУ-ын Засгийн газар энэ долоо хоногийн мягмар гарагт зарласан юм.
Үүнтэй холбогдуулан тус газрын ерөнхий комиссар Пьер Крэхенбюль өчигдөр мэдэгдэл хийхдээ “АНУ санхүүжилтээ танаснаар Палестины дүрвэгсдэд боловсрол болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил гацаанд орлоо” гэжээ.
П.Крэхенбюль ирэх долоо хоногийн мягмар гарагт Япон улсад айлчлах аж. Тэрбээр Японы засгийн газраас санхүүжилт хүсэх гэж байгаа бололтой.
НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газарт АНУ 2016 онд 368 сая доллар хандивласан бөгөөд энэ нь нийт хандивын 30 хувийг эзэлж байв. Өөрөөр хэлбэл, АНУ нь тус газарт өгсөн хандивынхаа хэмжээгээр нэгдүгээрт бичигдэж байсан байна.

Г.Доржханд