Шаардагдах хэмжээнээс 2,4 дахин их гарын үсэг цуглуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-16 13:17:52
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг дэмжиж буй иргэдийн гарын үсгийн тоо 711 456 болж, бие даан нэр дэвшигчийн цуглуулах ёстой байсан гарын үсгийн тооноос 2,4 дахин их цугларсан байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Бие даан нэр дэвшигч СТХ-нд 315 мянгаас ихгүй хүний гарын үсгийг бид хүлээлгэн өгөх боломжтой юм. Гэсэн хэдий ч ард иргэдийн В.Путинд хэрхэн ханддагаа илэрхийлэх боломжийг нь хааж болохгүй учир гарын үсэг цуглуулах ажлыг үргэлжлүүлсээр байна” гэж В.Путины сонгуулийн штабын хэвлэлийн албаны дарга Андрей Кондрашов мэдэгдсэн байна. 

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны гуравдугаар сарын 18-нд болох юм. Бие даан нэр дэвшигчид нь наад зах нь 300 мянган хүний гарын үсгийг цуглуусан байх ёстой бол парламентад суудалгүй намын нэр дэвшигч нь 100 мянгаас цөөнгүй хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой юм. 
Э. Аянзаяа 
Связанные новости