Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт нэг тэрбум гаруй төгрөгийн арилжаа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-18 16:07:22
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1 тэрбум 560 сая  124 540 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 312.0 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 

Тодруулбал дээрх хугацаанд 69 компанийн 2 сая 927 385 ширхэг хувьцааг 1 тэрбум 548 сая 896 540  төгрөгөөр  арилжаалжээ. 

Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт  Засгийн газрын үнэт цаасыг  анхдагч зах зээл дээр арилжаагүй байна. Харин  ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 8 удаагийн хэлцлээр 79 ширхэг үнэт цаасыг  7сая 628 мянган төгрөгөөр арилжаалжээ.

Ингэснээр  зах зээлийн үнэлгээ 2 их наяд 459 тэрбум 872 сая 85930  болсон бол "MSE ALL" индекс 1,166.71 нэгж болж 5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
 
Б.Заяа
Связанные новости