Казахстан улс Оросоос зайгаа барих гэж байна уу?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /БИ-БИ-СИ/. 2025 он гэхэд кирилл үсэгт суурилсан цагаан толгойг бүрэн халж, латин цагаан толгойд шилжих тухай шийдвэр гаргасантай нь холбогдуулан Казахстан улсыг Оросоос хөндийрөн зайгаа барих оролдлого хийж байна гэж ажиглагчид үзэж байна хэмээн "Би-Би-Си" телевиз мэдээлэв.
Оросын эрх баригчид энэ тал дээр димломат байр суурьтай байгаа бөгөөд “Цагаан толгойгоо өөрчлөх нь Казахстаны дотоод хэрэг” гэж мэдэгдэж байгаа хэдий ч “Казахстан улс цагаан толгойгоо өөрчлөх гэж байгаа нь Оросын соёлын төдийгүй улс төрийн нөлөөг бууруулах гэсэн оролдлого бөгөөд иймэрхүү шинэчлэл нь ерөнхийдөө улс төрийн зорилготой байдаг” гэж ажиглагчид үзэж байна.
“Цагаан толгойг шинэчлэх болсон нэг шалтгаан нь Оросын мэдээллийн нөлөөг бууруулах явдал юм. Манай улсын хүн амын дийлэнх нь Оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүчтэй нөлөөн дор байдаг нь нууц биш. Энэ нь манай мэдээллийн аюулгүй байдалд халдаж байгаа явдал бөгөөд өөр орны иргэдээс бүрдсэн тав дахь цувааг бий болгож байна. Эдгээр иргэн нь дэлхий ертөнц болон Казахстаны нөхцөл байдлыг Кремлийн үзэл сурталчдын нүдээр харж байна” гэж үзэж байгаагаа Казахстаны улстөрч Досыма Сатпаева мэдэгджээ.

Э. Аянзаяа