Хөрөнгөө өсгөх боломж ба эрсдлийг бодитоор үзэгчдэд хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК нь “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-тэй хамтран “Ногоон сум” реалити шоуг ирэх сарын 11-нээс орон даяар нэвтрүүлэхээр болсон байна.
Иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх болон хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох тухай мэдээллийг олон нийтэд богино хугацаанд сонирхолтой, үр дүнтэй хүргэх зорилгоор реалити шоуг зохион байгуулахаар болжээ.
Уг реалити шоу нэвтрүүлэгт хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож байгаагүй олон нийтийн төлөөлөл болох 5 оролцогчдод мэргэжлийн зөвлөх байгууллагуудаас зөвлөгөө өгч “Монголын хөрөнгийн бирж” дээрээс үнэт цаас худалдан авч оролцох аж. Нэвтрүүлэг нь тус бүр 40 минут үргэлжлэх 7 удаагийн дугаараас бүрдэх бөгөөд нэвтрүүлгийн эцэст хөрөнгө оруулалтын багцаа хамгийн ихээр өсгөсөн оролцогч ялагч болох юм байна.
Эл нэвтрүүлэг зах зээлийн ач холбогдол, хөрөнгөө өсгөх боломжийг төдийгүй мөн эрсдлийг үнэн бодитоор үзэгчдэд хүргэх зорилготой хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.

Б.Заяа