Оросыг буруушаасан тогтоол баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-16 10:01:08
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Крымд хүний эрхийг зөрчиж, "хууль бусаар хууль тогтоомж болон удирдлага тогтоож" байна хэмээн ОХУ-ыг буруушаасан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3 дугаар хороо олонхийн саналаар баталлаа. Уг баримт бичигт Оросыг “эзлэн түрэмгийлэгч гүрэн” гэж нэрлэжээ.

Уг тогтоолыг 71 улс, тэр дундаа АНУ, Канад болон Европын Холбооны гишүүн улсууд дэмжиж, Орос, Армени, Энэтхэг, Иран, Казахстан, Хятад, БНАСАУ, Мьянмар, Серби, Сири зэрэг 25 улс эсэргүүцэж, Африк, Латин Америкийн голдуу 77 улс түдгэлзсэн санал өгсөн байна.

Тогтоолд “Крымын оршин суугчдын эрхийг зөрчих, хүмүүсийг дур зоргоор баривчлах, эрүүдэн шүүх, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах зэрэг зүй бус явдлыг нэн даруй эцэс болгоход чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг" ОХУ-ын эрх баригчдад уриалсан байна. 
Э. Аянзаяа
Связанные новости