Бизнес эрхлэхэд хялбар байдлын эрэмбээр Азийн орнуудаас Монгол Улс 12-т жагсав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банк Монгол Улсыг жижиг дунд үйлдвэрүүдэд зээл авах боломжийг нэмэгдүүлж, хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлд шинэчлэл хийх замаар бизнесийн орчноо бэхжүүлж байна хэмээн дүгнэлээ.
Өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Бизнес эрхлэх нь” судалгааны тайланг танилцуулсан бөгөөд дэлхийн улс орнуудад бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр өнгөрсөн 15 жилд 3200 орчим шинэчлэл хийснийг онцлов. Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд 119 улсад ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр 264 бизнесийн шинэчлэл хийжээ.
Дээрх тайланд санхүүжилт босгох нь Монголын жижиг дунд бизнесүүдэд тулгарч буй томоохон бэрхшээл гэдгийг дурджээ. Зээлийн барьцааны хөрөнгөд тооцогдох үл хөдлөх хөрөнгө буюу газар, барилга орон сууцгүйн улмаас бизнесийнхэн банкнаас зээл авахад бэрхшээлтэй тулгарч буйг онцолсон байна.Улмаар энэ асуудлыг шийдэхийн тулд Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци, Хууль Зүйн Яам, Төв Банк, Монголын Банкуудын Холбоотой 2013 оноос хойш хамтран ажилласны үр дүнд жижиг дунд бизнесүүдэд олгох боломжит зээл, санхүүжилтийн хүртээмж сайжирсан гэж дүгнэжээ.
Олон Улсын Санхүүгийн Корпорацийн ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Түен Д. Нгүен хэлэхдээ, “Манай байгууллагын дэмжлэгээр холбогдох яамдууд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай шинэ хуулийн төслийг боловсруулсан. Шинээр гарсан хуулийг энэ оны
3 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Тус хууль болон барьцааны бүртгэлийн цахим мэдээллийн сан нь жижиг, дунд бизнесийнхэнд дансны авлага, бараа бүтээгдэхүүн, мал, тоног төхөөрөмж, ирээдүйн орлого зэрэг хөдлөх хөрөнгөө барьцаалан банк, санхүүгийн байгууллагуудаас зээл, санхүүжилт авах боломжийг бий болгож байна. Өнөөдрийн байдлаа 90 мянган орчим барьцааны мэдээллийг бүртгэлжүүлээд байна. Нийт барьцааны хөрөнгийн 38 хувь нь тоног төхөөрөмж, 24 хувь нь мал, 5.4 хувь нь дансны авлага, 2.0 хувь нь автомашин юм. Зээлдэгчдийн 24 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаа хөрөнгөд тооцох боломжтой болсон нь ялангуяа бичил, жижиг, дунд бизнесүүдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засаг тогтвортой сэргэж, ажлын байр бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ" гэлээ.

Бизнест ээлтэй орчин бүрдүүлж чадсан дэлхийн шилдэг 10 орныг “Бизнес эрхлэх нь” судалгаагаар тогтоож зарладаг. Бизнес эрхлэхэд хялбар байдлын зэрэглэлийг 10 чиглэлээр тухайн улсын авсан онооны дундаж дээр үндэслэн гаргадаг байна. Уг үнэлгээ нь тухайн улс бизнес эрхлэх зохицуулалтын хувьд дэлхийд тэргүүлэгч шилдэг туршлагад хэр ойртсоныг илэрхийлдэг. Өндөр оноотой бол тухайн улсад бизнес эрхлэх илүү таатай орчин бүрдсэн, хууль эрх зүйн байгууллагууд нь илүү тогтвортой ажиллаж байна гэж үздэг аж. Энэ жилийн бизнес эрхлэхэд хялбар, дөхөм байдлын эрэмбээр Шинэ Зеланд, Сингапур, Дани зэрэг улс бизнес хийхэд хамгийн ээлтэй зохицуулалтын орчинтой гэдэгт тооцогдож эхний гурван байраа хадгалсан байна. Шинэчлэл хэрэгжүүлсэн үзүүлэлтэд тулгуурлан бизнесийн орчинг хамгийн ахицтай сайжруулсан дэлхийн 10 улсын тоонд Бруней Дарусалам, Тайланд, Малави, Косово, Энэтхэг, Узбекстан, Замби, Нигериа, Джибоути, Эл Салвадорыг нэрлэжээ. Бизнесийн орчинг хамгийн ахицтай сайжруулж чадсан улс орны тоонд анх удаа орлого ба хэмжээний бүх ангилалд хамаарах орнуудыг багтаасныг тайланд онцолсон байна. Эдгээрийн тэн хагас нь буюу Эл Салвадор, Энэтхэг, Малави, Нигериа, Тайланд улс бизнесийн орчинг хамгийн ахицтай сайжруулсан эхний 10 орны жагсаалтад анх удаа оржээ. Түүнчлэн “Бизнес эрхлэх нь” тайлан бизнес эхлэх, хөрөнгө бүртгүүлэх, гэрээ хэрэгжүүлэх чиглэлээр эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлийг тусгайлан хянаж дүгнэдэг байна. Конго улсад эмэгтэйчүүд компани байгуулж бүртгүүлэхдээ нөхрийнхөө зөвшөөрлийг авахыг шаарддаг байсныг зогсоосныг тайланд тодотгожээ. Гэвч 36 улсад эмэгтэй бизнес эрхлэгчдэд тодорхой саад тотгор тулгасаар байгаа аж.
Бизнес эрхлэхэд хялбар байдлын эрэмбээр Монгол Улс 100 онооноос 67.76 гэсэн үнэлгээг авсан байна.

Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал