Олон улсын банк санхүүгийн байгууллагын Хөгжлийн банкинд итгэх итгэл нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны эхний есөн сарын байдлаарх мэдээллийг танилцуулсан бөгөөд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарч эдийн засаг сэргэж буйг илтгэлээ.
Тодруулбал төлбөрийн тэнцэл 2011 оны мөн үетэй тэнцэхүйц буюу 201 сая ам.долларын ашигтай, гадаад худалдааны тэнцэл 2015 оны мөн үеэс хойш 767 сая ам.доллараар өсч 1.452 сая ам.долларын ашигтай, гадаад валютын албан нөөц /2017 оны эхний 8 сар буюу нэг сарын хоцрогдолтой/ он гарсаар 43.2 хувь буюу 482 сая ам.доллараар өсч 1.6 тэрбум ам.долларт хүрч тус тус өсчээ. Төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 64 хувиар буурч 737 тэрбум төгрөгт хүрч, ам.долларын албан ханш оны эхнээс 1 хувиар суларснаар Монгол Улсын эдийн засаг тогтворжиж байгааг илтгэсэн явдал боллоо.
Үүний зэрэгцээ Хөгжлийн банк нь энэ оны гуравдугаар улиралд үндсэн үйл ажиллагааны хүрээнд гадаадын банк санхүүгийн байгууллагаас нийт 96.6 сая ам.долларын эх үүсвэр бие даан татан төвлөрүүлээд байна.
Ингэснээр Монгол Улсын гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, дотоодын валютын хэрэгцээг зохистой түвшинд хангаж, ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлсэн төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын Засгийн газарт итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Мөн өрийн удирдлагын тухай хуулийн дагуу төсөвт тусгаагүй эх үүсвэр бие даан бүрдүүлсэн зэргээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг тодорхой түвшинд дэмжиж ажиллалаа.
Иймд Хөгжлийн банк нь цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх замаар үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах болно.

Эх сурвалж: Хөгжлийн банк