Банк бус санхүүгийн салбарын нийт актив 26 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Банк бус санхүүгийн салбарын нийт актив хоёрдугаар улирлын байдлаар 855.8 тэрбум төгрөгт хүрсэн хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар буюу 179.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн Банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө 174 тэрбум төгрөгөөр буюу 34 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 160 тэрбум төгрөгөөр буюу 41 хувиар өссөн нь нийт активын өсөлтөд голлон нөлөөлсөн байна.
Тодруулбал тус салбарын нийт активын 95 хувийг эргэлтийн хөрөнгө, 4.2 хувийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж буйн 64 хувийг нийт зээлийн өрийн үлдэгдэл, 27 хувийг мөнгөн хөрөнгө, 7.9 хувийг бусад хөрөнгө эзэлжээ.

Б.Заяа