Аж үйлдвэрийн яам байгуулахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс Аж үйлдвэрийн яам байгуулах шаардлагатай хэмээн мэдэгдлээ.
“Эх орны хөгжил үндэсний үйлдвэрээс” сэдэвт мэдээллийн үеэр дээрх зөвлөлөөс , "Монгол Улсын ирээдүйг аж үйлдвэрийн салбар авч явна. Өмнөх 4 жилд аж үйлдвэрийн яам ажиллаж тодорхой ахиц гарч эхэлж байлаа. Харин эл Засгийн газарт аж үйлдвэрийн яамыг байгуулаагүй нь харамсалтай. Манай зөвлөлөөс аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг чиглүүлэх, бодлогоор хангах Аж үйлдвэрийн яам байгуулах хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн ч ажил хэрэг болоогүй. Удахгүй шинэ Засгийн газар байгуулагдана. Тиймээс шинэ Засгийн газарт энэ саналаа тавина. Ямар ч улсын үндсэн хоёр яам нь Соёлын болоод Аж үйлдвэрийн үндсэн яам байдаг. Бусад нь бодлогын чанартай яамд байдаг. Гэтэл Монгол Улс Аж үйлдвэрийн яамгүй, суугаа нь эмгэнэл. Өнөөдөр үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогогүйгээс бизнесийнхэн хохирч байна.Энэ удаа аж үйлдвэрийн яам байгуулахыг хатуу шаардаж байна" хэмээв.
Ард Түмний Онцгой Зөвлөл /АТОЗ/-ийн гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл, “Шинээр байгуулагдах Засгийн газар бидний шаардлагыг хүлээн авахгүй үйлдвэрлэгчдийн зүгээс тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Эхний ээлжинд энэ сарын 23-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж, офшорчид болон
60 тэрбумын асуудал, аж үйлдвэрийн салбарыг дэмжихгүй байгааг эсэргүүцэх юм” гэлээ.

Б.Заяа