Москвад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 30 гаруй хүнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /ВВС/. Өнгөрсөн амралтын өдөр Москва хотод сөрөг хүчнийхний хийсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 31 хүн баривчлагджээ.
Өнгөрсөн сарын 26-нд Москвад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр наад зах нь 1000 гаруй хүнийг баривчилсан билээ. Энэ бол тус улсад сүүлийн таван жилийн хугацаанд жагсаалын үеэр хамгийн олон хүнийг баривчилсан тохиолдол юм.
Авлигын хэрэгт нэр холбогдсон Ерөнхий сайд Дмитрий Медведевийг огцрохыг тус улсын сөрөг хүчнийхэн шаардсаар байна.
Өчигдөр 100 орчим хүн Москва хотод жагсаал хийж эхэлсэн боловч цагдаа нар тэднийг тараажээ.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хэв журам зөрчсөн 31 хүнийг баривчилсан гэж цагдаа нар хэлэв.
Гуравдугаар сарын 26-нд Москва болон тус улс даяар болсон эсэргүүцлийн жагсаалыг сөрөг хүчний удирдагч Алексей Навальный зохион байгуулсан бөгөөд түүнийг дараа нь баривчилсан юм.
А.Навальный 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путинтай өрсөлдөхөө зарласан билээ.Харин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж олон нийтийг турхирсан гэм буруутай гэх шалтгааны улмаас тэрбээр сонгуульд өрсөлдөх боломжгүй болоод байна.
А.Навальныйг 15 хоногийн хугацаагаар хорьжээ.
Г.Доржханд