Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын ачаа тээврийн том хөлөг онгоц Атлантын далайн өмнөд хэсэгт сураггүй болжээ. Онгоцонд 24 хүн сууж явсан байна.
“Хөлөг онгоц живж байна” гэсэн мессэж Өмнөд Солонгос дахь ажил олгогчид нь хөлгийн багийн гишүүдээс ирснээс нэг өдрийн дараа буюу өчигдрөөс “Stellar Daisy” хөлөг онгоцыг эрэн хайх ажил эхэлжээ.
266 мянган тонн жинтэй энэ хөлөг онгоцонд Өмнөд Солонгосын найман иргэн болон Филиппиний 16 далайчин сууж явсан аж.
Онгоцыг эрэн хайхад туслахыг Бразил болон Уругвайгаас Өмнөд Солонгос хүсчээ.
Г.Доржханд