Дорнодод үхрийн галзуу өвчин гарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг Ульхан хэмээх газарт хаваржиж байгаа малчин Д-гийн үхэрт галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ.
Өвчилсөн үхрээс шинжилгээ авч тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлэхэд галзуу өвчин мөн болох нь тогтоогдсон байна. Одоогоор өвчний голомтод хөл хорио тогтоожээ.
Галзуу өвчнийг үүсгэгч вирус нь чоно, үнэг, хярс, нохой, муур, харх, сарьсан багваахай зэрэг амьтнаас халдварладаг. Дээрх амьтдад хүн, мал хазуулах, шүлстүүлэх тохиолдол халдвар авах эрсдэлтэй юм. Хүн, малд халдварласан бол 12-100 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг байна.
Б.Туяа
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
1 час
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar