ЮНИСЕФ: Йеменд өнгөрсөн онд 1500 гаруй хүүхэд амиа алдсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-29 14:08:27

ЮНИСЕФ. /Xinhua/. Өнгөрсөн онд Йеменд иргэний дайны хөлд өртөн 1500 гаруй хүүхэд амиа алдсан тухай НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдлээ.

Засгийн газрын эсрэг “Хусит” бүлэглэлийнхэн Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади-г түлхэн унагасны дараа Саудын Арави тэргүүтэй хөрш улсууд Хади-гийн эрх мэдлийг сэргээхээр Йеменд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээр 2015 онд тус улсад дайн дэгдсэн юм.

ЮНИСЕФ-ийн гаргасан тайлан мэдээнд дурдсанаар, өнгөрсөн онд Йеменд 1546 хүүхэд амиа алджээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 70 орчим хувиар нэмэгдсэн тоо юм.

Мөн өнгөрсөн онд тус улсад 2450 хүүхэд шархдаж, гэмтэж бэртсэн бол 1572  эрэгтэй хүүхэд цэрэгт дайчлагджээ.

Мөн хүнсний хомсдлын улмаас хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдийн тоо хагас саяд хүрээд байна гэж тус байгууллага анхааруулаад, өлсгөлөн нүүрлэхээс сэргийлэхийн тулд тулалдаанаа зогсоохыг сөргөлдөгч талуудад уриаллаа.

Г.Доржханд

 

 

 

Связанные новости