Америкийн хөнгөн атлетикч Харпер Нельсон сэргээш хэрэглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. 100 м-ийн саадтай гүйлтийн 2008 оны Олимпын аварга АНУ-ын иргэн Доун Харпер-Нельсон сэргээштэй тэмцэх дүрмийг зөрчсөний учир тэмцээнд оролцох эрхээ гурван сарын хугацаагаар хасуулжээ.
Энэ тухай АНУ-ын Сэргээштэй тэмцэх агентлагийн /USADA/-ийн хэвлэлийн алба мэдээлэв.
Өдгөө 32 настай Америкийн тамирчнаас тэмцээний бус үед буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд авсан сэргээшийн шинжилгээний дүн эерэг гарчээ. Хориотой бодис болох гидрохлоротиазид нь тамирчны уусан даралтны эмээр дамжин биед нь нэвтэрчээ. Тамирчин эмэгтэй шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрсөн байна.
Х.Нельсон 2012 оны Олимпын мөнгөн медаль, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальтай аж.
О. Барс