Мексикт салют дэлбэрсний улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /Xinhua/. Мексикийн нийслэл Мехико хотоос холгүй орших салют худалддаг захад дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 26 хүн амиа алдсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.
Мехико хотоос 32 км-ийн зайд орших “Сан – Паблито” худалдааны захад болсон дэлбэрэлтэд 60 гаруй хүн өртөн, гэмтэж бэртжээ.
Хэргийн газар дахь хяналтын камерын дүрс бичлэгийг үзвэл, олон арван салют дэлбэрэн гал авалцжээ.
Чухам ямар учраас салют дэлбэрсэн нь тодорхойгүй байна.
Эхний дэлбэрэлт болсны дараа салютууд ар араасаа дэлбэрч, тухайн орчин тэр чигээрээ өтгөн хар утаанд автжээ.
Тус улсын тусгаар тогтнолын баяр болохын өмнөхөн 2005 оны есдүгээр сард “Сан – Паблито” захад дээрхтэй адил дэлбэрэлт болсны улмаас олон арван хүн гэмтэж бэртэж байв.
Г.Доржханд