Хиймэл оюун ухааныг Time сэтгүүлийн Оны хүнээр тодруулах уу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-11-20 11:23:21

НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Америкийн Time сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI) “Оны хүн”-ээр тодруулж магадгүй байна.  


Polymarket цахим платформд мэдээлснээр, AI оны хүнээр тодрох магадлалаар Тэргүүн хамба XIV Лео, OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман зэрэг нэр дэвшигчдийг ардаа орхисон бөгөөд оны хүнээр өргөмжлөгдөх магадлал 36 хувьтай байгаа аж. 


“Оны хүн”-ээр шалгарах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн дунд Nvidia компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Женсен Хуан 17 хувийн магадлалтайгаар дараагийн байрт орж байна. Пап лам XIV Леогийн хувьд 14 орчим хувь, OpenAI-гийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы шалгарах магадлал 8 орчим хувьтай гарчээ. 


Тус сэтгүүл өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг оны хүнээр тодруулсан юм. Д.Трамп өнгөрсөн оны сонгуульд дахин өрсөлдөхдөө гайхалтайгаар эргэн ирж, сонгуулийн дүн хаашаа ч хэлбийх магадлалтай муж улсуудад ялсан билээ. 


Time сэтгүүл 1927 оноос хойш “Оны хүн”-ийг тодруулж байгаа юм. Энэ цолыг олгоход тодорхой шалгуур байхгүй, эерэг эсвэл сөрөг байсан эсэхээс үл хамааран тухайн жилд нийгэмд хамгийн их нөлөө үзүүлсэн хүнд олгодог.


Уг шагналыг олны танил эсвэл нэг хүнд тэр бүр өгдөггүй. Тухайлбал, 1969 онд дундаж америкчуудыг оны хүнээр тодруулж байсан бол 2006 онд интернэтийн хэрэглэгчид оны хүн болж байв. Харин 1982 онд компьютерыг "Оны машин"-аар шалгаруулж байжээ.

Связанные новости