Ш.Абэ ирэх оны эхээр Орост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-20 13:56:32

ТОКИО./Kyodo/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2017 оны эхээр Орост айлчилж, хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

Ш.Абэ энэ сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.

Курилын арлуудтай холбоотой санал зөрөлдөөний улмаас дэлхийн II дайнаас хойш  Москва болон Токио энхийн гэрээнд гарын үсэг зураагүй байгаа юм. Хабомай, Шикотан, Кунашири болон Эторофү гэсэн дөрвөн арал нь Оросын эзэмшилд байдаг боловч Япон улс өөрийн харьяаных гэж үздэг билээ.

Японы Засгийн газар энэ дөрвөн арлыг "улсынхаа нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд эдгээр арлыг дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзлэн авсан" гэж үздэг.

Г.Доржханд

 

Связанные новости