Өмнөд Курилд аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулахыг япончуудын 60 хувь нь дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-12-19 11:29:32

ТОКИО./TASS/. Өмнөд Курилын арлууд дээр эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулахыг Японы иргэдийн 60 орчим хувь нь дэмжиж байгааг “Майничи” сониноос олон нийтийн дунд явуулсан санал асуулга харууллаа.

Оростой үүссэн газар нутгийн маргааан шийдэгдэхээс өмнө дээрх арлууд дээр эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх зүйтэй гэж санал асуулгад оролцогчдын 59 хувь нь үзсэн бол 25 хувь нь эсэргүүцжээ.

В.Путины өнгөрсөн долоо хоногт Японд хийсэн хоёр өдрийн айлчлалын үеэр хоёр талын гаргасан хамтарсан мэдэгдэлд “өмнөд Курилын арлууд дээр аж ахуйн чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа явуулах талаарх зөвшилцөж эхлэх нь энхийн гэрээ байгуулахад чиглэсэн чухал алхам байж болох юм” гэж дурдсан байна.

Үүний зэрэгцээ “энэхүү хамтарсан мэдэгдэл болон аж ахуйн үйл ажиллагаа явуулж эхэлж тухай аливаа тохиролцоо нь энхийн гэрээ байгуулах асуудлаарх ОХУ болон Япон улсын байр суурьд сөргөөр нөлөөлөхгүй” гэж уг баримт бичигт тэмдэглэжээ.

Түүнээс гадна, өнгөрсөн амралтын өдрүүдэд явуулсан уг санал асуулгад оролцогчдын 59 хувь нь казино ажиллуулахыг зөвшөөрөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн байна. Японы Засгийн газрын нэр хүндийн үзүүлэлт 3 хувиар буурч 51 хувь болжээ

Х.Сарнай

Связанные новости