Казахстаны парламент 28 мянган хоригдолд өршөөл үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-09 14:42:05

АСТАНА. /KAZINFORM/. Казахстан улс тусгаар тогтносны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг тус улсын парламентын дээд танхим буюу Сенат өнөөдөр баталжээ.

Тус улсын Ерөнхий прокурор Жакип Ассанов хэлэхдээ “манай улс  тусгаар тогтносноос хойших 25 жилийн хугацаанд 9 дэх удаагаа өршөөл үзүүлэх гэж байна” гэв.

Өршөөл үзүүлэх тухай дээрх хуулийг тус улсын төрийн тэргүүн Нурсултан Назарбаев санаачилжээ. Өршөөлд нийтдээ 28 мянга орчим хоригдол хамрагдахаас 1500 хоригдол суллагдах аж. Терроризм, насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулаагүй байна.

Г.Доржханд

 

Связанные новости