Узбекистанд ерөнхиийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-05 09:40:13

ТАШКЕНТ. /KAZINFORM/. Ням гарагт болсон Узбекистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Ерөнхий сайд бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Шавкат Мирзиеев бусад гурван нэр дэвшигчдээс илүү олон тооны санал аваад байна.

Тус улсын СЕХ-ны мэдэгдсэнээр, сонгогчдын ирц 87.83 хувьтай байжээ. Сонгуулийн урьдчилсан дүн өнөө орой гарах бололтой.

Мирзиеев парламентын доод танхим дахь хамгийн том улстөрийн хүчин болох Либерал-Ардчилсан намаас нэр дэвшсэн юм. Тэрбээр эдийн засгийн шинэчлэлтүүдийг хэрэгжүүлэхээ сонгуулийн кампанит ажлын үеэр амлаж байв. Энэ оны есдүгээр сард таалал төгссөн Ерөнхийлөгч Ислам Каримовын халааг тэрбээр авсан билээ.

Ислам Каримов Узбекистаныг 1991 онд тусгаар тогтносноос хойш 25 жилийн турш удирдсан юм. Тэрбээр Орос, Хятад болон Барууны улсуудаас зайгаа барин омни чиглэлийн дипломат бодлого явуулдаг байсан билээ. Мөн хөрш Афганистанаас тархсан лалын хэт давруу үзэлтэй хатуу тэмцэж байв.

Узбекистаны дараагийн Ерөнхийлөгч ямар гадаад бодлого явуулах нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

 

Связанные новости