ХӨВСГӨЛ: Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-04 16:48:24

 Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Тариалан, Хатгал тосгон-Улаанбаатар хот чиглэлд Авто тээврийн үндэсний төв энэ  сарын 12-ноос эхлэн автобус явуулж эхлэхээр болжээ.  


“Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Хатгал тосгон” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаанд зогсоосон байсан  чиглэлийн үйлчилгээг сэргээж байгаа юм байна.


Тодруулбал Улаанбаатар хот талаас буюу Драгон зорчигч тээврийн төвөөс  баасан, ням гарагт 10:00 цагаас Хатгал тосгоноос баасан, ням гарагт өглөөний 7 цаг 30 минутаас тогтмол нийтийн тээвэр явна.


Үнэ тариф том хүн 88400, хүүхэд 44200 төгрөгөөр зорчих юм байна.

 

 

Связанные новости