ХӨВСГӨЛ: А.Оюунчимэгийг “Хөвсгөлийн-Од” медалиар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-03 18:00:29

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна.


Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, төр иргэний гүүр болон ажиллаж байгаа ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа.


Энэ үеэр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн тэргүүн А.Оюунчимэгийг “Хөвсгөлийн -Од” шагналаар шагнаж урамшууллаа.


Тус аймгийн хэмжээнд 6002 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 497 хүүхэд, харааны бэрхшээлтэй 593 иргэн амьдарч байгаа бөгөөд А.Оюунчимэг тус иргэдийн дуу хоолой болон олон жил ажиллаж байгаа юм.

 

Тэрбээр Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулагдсанаар тулгардаг байсан олон асуудлууд шийдвэрлэгдсэн.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжих, нийгмийн харилцаанд орох зэрэг олон боломж бүрдсэн. Одоо харин зам болон дэд бүтцийн асуудалд анхаарах хэрэгтэй байна гэдгийг хэллээ.

 

Связанные новости