Индонезид хий дэлбэрсний улмаас 1000 орчим хүн орон гэргүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-18 11:23:24

БАЛИ. /KAZINFORM/. Индонезийн нийслэл Жакарта хотын хойд хэсэгт гал гарсны улмаас 200 гаруй байшин барилга шатаж, 1000 орчим хүн орон гэргүй болжээ. 

Пүрэв гарагт гарсан галд 231 айлын орон гэр шатсан байна.

Ахуйн хэрэглээний хий буюу газ дэлбэрсний улмаас гал гарсан бололтой. Хүчтэй салхитай байсан учир гал хурдацтай тархсан ажээ.

Г.Доржханд

Связанные новости